126 гишүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах уу?

Өнөөдөр УИХ-ын шинээр бүрдсэн 126 гишүүн тангаргаа өргөнө.

УИХ-ын гишүүний тангараг:

Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.

УИХ-ын гишүүн ийм тангараг хэлээд төрийн сүлдэнд мөргөдөг.

УИХ-ын гишүүд 30 жилийн турш ийм тангараг өргөсөөр ирсэн ч тангаргаасаа няцаж, авлига, ашиг сонирхолд өртөгсөд цөөнгүй байлаа. Гэхдээ 30 жилийн турш 76 гишүүнтэй УИХ ажилласан. Өнөөдөр харин 126 гишүүнтэй парламентын гишүүд тангараг өргөж байна.

Холимог  тогтолцоогоор сонгогдсон  126 гишүүнтэй парламент бол өмнөх УИХ-ын хийсэн сонгуулийн шинэ тогтолцооны үр дүн.

Энэ өөрчлөлтийг хийх үед МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ”Сонгуулийн тогтолцооны   суурь реформ хийгдлээ. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрмээ баталлаа.

УИХ-ын иргэдийг төлөөлөх чадвар сайжирлаа.Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл алга болж, хууль  хяналттай гардаг боллоо гэсэн.

Хамгийн гол нь эрх мэдлийн   төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэдэг байдал эцэс боллоо гэсэн.

Гэхдээ энэ бүхэн бодитоор хэрэгжих үү?

Засаглалын хуваарилалт оновчтой буюу УИХ-ын гишүүн нь гүйцэтгэх засаглалаасаа тусдаа байвал 126 гишүүн өргөсөн тангарагтаа үнэнч байх боломжтой.

Түүнээс биш,эвсэл нэрээр бүх нам нэг Засгийн газарт багтаад,  ардаа төсөв захиран зарцуулдаг төрийн захиргааны байгууллага,төрийн өмчит компанитай болчихвол УИХ-ын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байх боломжгүй л болов уу.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn