The Hu хамтлаг тоглолтдоо монгол хувцасаар гоёж ирэхийг уриаллаа

The Hu хамтлаг эх орондоо анхны бие даасан задгай талбайн шоугаа ирэх 7-р сарын 10-нд хийх талаараа хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хамтлаг 2016 оноос эхлэн Дашдондогийн санаачлагаар байгуулагджээ. 2018 онд “Юу вэ, юу вэ”, “Чонон сүлд” дуунуудаа анх цацсан байна.

2019 оны 5-р сард дэлхийн аялан тоглолтоо хийхийн өмнө Монголд анхны тоглолтоо хийжээ. 2019 оны 6-р сараас Европын аялан тоглолтоо хийж эхэлжээ.

Тус хамтлагийнхан энэ удаагийн тоглолтод үзэгчдээ монгол хувцасаар гоёж ирэхийг уриаллаа.

Тоглолтын билет shoppy.mn, ticket.mn-ээр зарагдаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn