Бөхчүүдийн допингийн шинжилгээг Германд хийлгүүлж, хариуг 48 цагийн дотор авна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

Жил болгон бөхчүүдийн барилдаан дууссаны дараа допингийн асуудал гарч ирдэг. Допингийн шинжилгээ авсны даруй Еврод руу явуулж, 48 цаг дотроо хариугаа авна. Үүнтэй холбоотой МИАТ-ны тусгай үүргийн нислэгтэй хамтран ажиллахаар болсон.

ХБНГУ-ын дэлхийн ВАДА-гийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ.  Допингийн шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргах зарчмыг баримталж байна. 48 цагийн дотор шинжилгээ хэвийн эсвэл сэжигтэй гэдгийг гаргах хүчин чадалтай лабораторид шинжлүүлэхээр болжээ. Харин нарийвчилсан шинжилгээний хариу 14-21 хоногийн дотор гарах юм байна.

Энэ жилийн наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний сорьцыг долдугаар сарын 13-ны өдрийн нислэгээр Герман улс руу зөөвөрлөхөөр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn