Сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан 9 хүн нас баржээ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш есөн ухуулагч нас барсан талаар ЦЕГ-аас мэдээлэв. 
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, хурандаа Т.Баттулга:
Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш 307 иргэн Монгол Улсад нас барсан байна.
Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж авдаг.  Шалтгаан нөхцөлийг тогтоодог. Өвчний улмаас, авто осол, гол усанд живэх, амиа хорлох гээд маш олон төрийн шалтгаан байгаа.
Сонгуулийн ухуулагчаар нас барсан есөн иргэн нас барсан гэдэг нь бас л эдгээр шалтгааны нэгээр нас барсан гэсэн үг. Хоёр ухуулагч нь голын усанд живж нас барсан. Бусад нь өвчний улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлттэй байгаа” гэлээ.  

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn