Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч “Тотал Инж” ХХК-иас мэдээлэл өгч байна.
Дээрх гүүрэн байгууламжийн ажил 2022 онд эхэлсэн билээ. Тус гүүрийг 2024 оны зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн мэдээлж байсан.
Зургийн инженер Ч.Намшир:
Сошиалд үнэхээр халуурч байна, монголд инженер байна уу л гэнэ. Монголчуудыг доош нь хийж байна, сонгууль гээд хүмүүсийг харлуулаад байх юм уу. Гүүрийг тэнэг инженер хийсэн гээд байгаа тэр нь би байна. 2021 оноос хойш Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Энэ бүтээн байгуулалт бол дэд бүтэц гээд олон юмтай уялдаж, шат шатандаа хэлэлцэж шийдвэр гаргаж явдаг.
Төлөвлөлтийг өчнөөн хувилбараар зурж, хувилбар бүр дэр хуралддаг. Гүүрний үерийн тооцоогоор гүүрнээс доошоо 50 см үлдэж байвал хамгийн дээд талын үерийн усыг багтаадаг.
Далан, юу ч хийгдээгүй газар үерт автлаа гээд томруулаад яриад байгаад эмзэглэж байна.
Энэ хэсэгт хоёроос доошгүй метр далан байх ёстой. Дээрээс нь гүүр нь баригдана, 800 метр урт гүүр баригдана. Голдирол хаагдахгүй, улам дэлгэгдэнэ.
Тотел Инж компанийн инженер О.Анхбаяр:
Гүүр зам хоёр нь тусдаа тендертэй. Энэ ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн. 2.8 км зам гэж байгаа боловч массаар нь бодоод үзэхэд орон нутгийн 10 гаруй км замтай дүйхүйц зам юм. Зөвхөн зам биш, дулаан, сүлжээ, бохир, усан хангамжийн систем гэх мэтчилэн олон хийцлэлтэй. Ажил дуусах график хугацаа арванхоёрдугаар сарын 20. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж явж байгаа.
Үер байх тооцооллыг хийсэн. Усны голдирлыг далангаар чиглүүлж, өөрчилж байгаад ажлаа хийж гүйцэтгэнэ.Далангаа хийж болонгуут усныхаа голидролыг чиглүүлээд өгчихдөг. Өнөөдрийн байдлаар ус тогтсон хотгор газар хараахан ажил эхлээгүй гэсэн үг. Бид гэрээний хугацаанд ажлаа хийж дуусгана.
Барилга байгууламжийг барьхад түр зам, бэлтгэл хэсгийг бэлддэг. Гүүрүүдийг хийхийн тулд дээр байгаа гүүр лүү юугаар авирах вэ. Шатаа тавьж байж дээшээ явдаг. Барилгын ажил явагдаж байна, ажил дуусаагүй байна.