УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллаж байсан иргэн нас барсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 20-ны 14:40 цагт ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус газарт оршин суух 45 настай эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэв. Урьдчилсан байдлаар ар гэрийн шалтгааны улмаас гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн цагдаагийн байгууллагад Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг зургадугаар сарын 21-ний 04:54 цагт ирүүлжээ. Мэдээллийг шалгахад тус тоотод суух 62 настай эмэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Хуулийн байгууллагын мэдээлснээр амь хохирогч эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан” гэжээ.