Наадмын хуушуурын асрууд төв цэнгэлдэхийн ард байрлана

Улсын баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх арын 7,600м.кв талбайд хуушуурын асрууд байрлах ажээ. Тиймээс уг талбайг асфалтаар хучиж байгаа аж.

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Стадионы чанх арын 7,600м.кв талбайг 9см зузаантай асфальтаар хучиж байна.

Уг талбай дээр баяр наадмын хуушуурын нэгдсэн асрууд  хийх төлөвлөлт гарсан. Ногоон зүлэг хийхээр олон хүний хөдөлгөөн урсах тул ингэж төлөвлөлт хийгдсэн.

Энгийн өдрүүдэд машингүй бүс байх, иргэдэд чөлөөтэй задгай талбай хэлбэрээр ашиглуулах, тодорхой талбайд хиймэл зүлэг дэвсэх, дугуй унах, жижиг картинг машин унах талбай гаргаж өгөх, авч болдог сүүдрэвчүүд, талбайгаа тойроод жижиг өнгө үзэмжтэй хогийн савнууд төлөвлөж, иргэд суух сандлууд байрлуулна.

Харин олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, тоглолтын үед зогсоол хэлбэрээр ашиглаж болохоор олон талт хэрэглээгээ бодож, зохион байгуулалт төлөвлөлт хийлээ” гэв.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn