Дани улс иргэддээ Өмнөд Солонгосын халуун ногоотой бэлэн гоймонгуудыг идэхгүй байхыг анхааруулжээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын “Самянг фүүдс” компанийн үйлдвэрлэдэг Buldak 3x Spicy & Hot chicken, 2x Spicy & Hot chicken, Hot chicken stew нэр бүхий гурван бэлэн гоймонг зах зээлээс буцаан татсан байна.
Учир нь халуун ногооны орц найрлага болох капсайцин нь аюултай хэмжээнд байна гэж үзжээ. Энэ хэмжээний идэвхитэй халуун ногоо нь хүнд хурц хэлбэрийн хордлогыг үүсгэж болзошгүй гэж үзсэн байна.
Хэрэв дээрх дурьдсан нэр бүхий бэлэн гоймонг аль хэдийн худалдан авсан бол устгах, эсхүл дэлгүүрт нь буцааж өгөхийг зөвлөсөн байна.