Ардчилсан намаас Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан.
Тэгвэл мөн энэ сарын 15-16-нд шилжих шөнө УИХ-ын 2024 оны сонгуулийн 1-р тойрогт АН-аас нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллаж байсан Б.Ч учир битүүлгээр амиа алджээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт суманд ажиллах үеэрээ Ч нь тус сумын эмнэлэгт нас барсан байдалтай хүргэгджээ.
Талийгаач Ч нь 1-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байв.
Эх сурвалж: Ergelt.mn