М.Бадарчийн Улсын арслан цолыг хурааж, Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цол олгосон бол Улсын аварга О.Хангайг найм давсанд тооцож Үлэмж бадрах чимэг, цол олгов.
Үлэмж бадрах О.Хангай:
Эрийн гурван наадам маань тусгаар тогтнолын баталгаа. Өв соёлоороо бусад улс орноос ялгарна. Өв соёлоо хайрлаж, хамгаалж яваасай. Цаашдаа монголын үндэсний өв соёл маань ёс бус зүйлээр бүү сэвтээсэй гэж хүсэж байна.
Энэ бол хэдэн бөхчүүдийн асуудал биш, хойш үедээ цэвэр сайханаар нь өвлүүлээсэй гэж хүсэж байна.