“Шугаман эргүүл-хар хэсэг” арга хэмжэээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцад зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг албадан зогсоожээ.
Шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн “Hyundai FIT” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна.