Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.
Хоёр улс далайд гарцгүй, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнууд гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглээд, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухлыг онцолж, цаашид энэ чиглэлд хувь нэмэр оруулахаа нотлов.
Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочилж, нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс бүрдсэн бэсрэг наадам үзэж сонирхжээ.