ЮНЕСКО-ийн ерөнхий захирлын туслах Габриэла Рамос өчигдөр мэдэгдэхдээ Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр бий болгох тухай Хятадын боловсруулсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей баталсан тухай ярьжээ. Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ өрнүүлэх нь тогтвортой хөгжлийг биелүүлэх зангилаа хүчин зүйл болж байна гэж онцолжээ.
Рамос соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ нь харилцан ойлголцох, хамтран ажиллах, итгэлцэл бий болгох хэрэгсэл юм. Уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, мөргөлдөөн, өдөр ирэх тусам хурцдаж буй нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал зэрэг сорилтын өмнө олон улсын хамтын нийгэмлэг хүчээ нэгтгэж “шийдвэрлэх хамтын гарц эрэлхийлэх” цаг болсон гэжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулган энэ сарын 7-нд “Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр” тогтоох тухай Хятадын санал болгосон тогтоолыг баталж, жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг “Соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний олон улсын өдөр” болгон тэмдэглэнэ гэжээ.