Алдаж, гээсэн гар утсаа E Mongolia-гаар шалгадаг боллоо

Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран  хулгайд алдсан, гээгдүүлсэн  гар утсыг   гар утасны IMEI дугаараар хайлт хийж, мэдээлэл авах боломжийг төрийн цахим үйлчилгээний “e-mongolia” системд нэвтрүүлжээ.

Иргэн өөрөө  “ХУР” системээр дамжуулан  IMEI дугаараар шалгах бөгөөд уг үйлчилгээг энэ сарын 5-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.

Ингэснээр хулгайлагдсан гар утсыг бусдад зарж, борлуулдаг хууль бус үйлдлийг таслан зогсоох, тухайн гар утсыг худалдан авч байгаа иргэд хулгайлагдсан гар утас мөн эсэхийг өөрөө шалгадаг нөхцөл, боломж бүрдэж байна гэж  ЦЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn