Ёс зүйн зөрчил гаргасан олимп, тив, дэлхийн медальт тамирчны урамшууллыг түтгэлзүүлдэг боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн, батлав.

Ийнхүү Алдарт эхийн I зэргийн одонг дагалдуулан 400 мянга, II зэргийн одонд 200 мянган төгрөгийн урамшуулал олгодог боллоо.

Мөн дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож, “Алдарт эх”-ийн одон олгоно. Хууль 2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн, батлав.

Энэхүү хуулийн өөрчлөлтөд олимп, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд тэдэнд олгодог мөнгөн шагнал, урамшууллыг түр түдгэлзүүлэх тухай заалтыг оруулжээ.

Ингэхдээ түдгэлзүүлэх эсэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах юм байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn