Зөвхөн баталгаат зам, гүүрээр зорчихыг НОБГ-аас анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд автомашинтайгаа голын усанд суусан гурван дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Тухайлбал өчигдөр /2024.06.04/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Дипломат хотхоны хойно голд машин суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага 20:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн очиж иргэдийг голоос гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Мэргэжлийн байгууллагаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгааг мэдээллэсэн.
Иймд иргэдийг зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож аюулгүй зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn