“Гэр бүлийн тухай хуулийг баталж чадсангүй, өдөрт 10-20 гэр бүл салж байна”

УИХ-ын чуулганы “отгон” хуралдаан болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд парламентаар хэлэлцүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Гэр бүлийн хуулиа өргөн бариад хоёр жил болоод батлуулж чадсангүй ээ. Үнэхээр арчаагүй байна. Өчнөөн шахаж, шаардлаа. Даргын эрх мэдэлтэй холбоотой хуулиуд яаралтайгаар орж ирээд л нэг өдрийн дотор баталж байна. Өдөр болгон 10-аас 20 гэр бүл салж байна, хүүхдүүд өнчирч байна. Энэ асуудалд УИХ үнэхээр хайхрамжгүй хандлаа” гэлээ.

Тус хуулийн шинэчилсэн найруулгад:

  • Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх үүднээс гэрлэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор, сайн дураар ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдаж болохоор зааж, хэрэв холбоотой бол гэрлэхийг хориглох
  • Гэр бүлээс гадуурх харилцаанаас болж гэр бүл салсан тохиолдолд эдийн бус хохирлоор шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг хэд хэдэн чухал заалтуудыг тусгасан юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn