Х.Нямбаатар :Том жижиг хулгай гэж байхгүй

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар нийслэлийн өмч болох Өргөө зочид буудлыг буцааж авах, эсэхээр маргалдсаар удлаа. Н.Энхбаяр “Би Х.Нямбаатар дарга руу Өргөөгийн асуудлаар мессеж бичсэн тэр ойлголоо гэсэн” хэмээсэн. Харин түүнийг нь Х.Нямбаатар худал мэдээлэл хэмээн сошиалд жиргээд байна.
Х.Нямбаатар “Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. 3 шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү 2 гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй.
Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд Өргөө зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй. Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна” хэмээн жиргэсэн юм.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn