Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоож, 14:20 цагт бүрэн унтраасныг ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр өглөө 04:52 цагт гарсан гал түймрийг арван цаг шахам ажиллаж бүрэн унтраажээ.
Шувууны аж ахуйн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн бөгөөд эдгээрийн гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна.