Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам Парис хотноо долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 28 тамирчин найман спортын төрөлд өрсөлдөхөөр олимдын эрхээ авчээ.
Энэ жил манай улсын тамирчин С.Жамбалжамц анх удаа дугуйн спортын төрөлд эх орноо төлөөлөн оролцоно.
Жүдогийн төрөлд 10 тамирчин:
-48 кг – Б.Баасанхүү
-52кг – Л.Сосорбарам
-57кг – Л.Энхрийлэн
-60 кг – Э.Ариунболд
-66 кг – Ё. Басхүү, Б.Эрхэмбаяр
/Олимпийн наадамд жин тус бүрт улсаа төлөөлөн нэг тамирчин өрсөлдөх тул дээрх хоёр тамирчны нэг нь Парисыг зорих учиртай. Удахгүй Монголын жүдо бөхийн холбооноос хэн нь Парисыг зорихыг шийднэ/
-73 кг – Б.Эрдэнэбаяр
/Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох боломжгүй болжээ. Иймд чансаагаар түүний ард буй Б.Эрдэнэбаяр олимпод оролцох аж/
-100 кг – Б.Гончигсүрэн
+100 кг – О.Цэцэнцэнгэл
-78 кг – О.Хүслэн
+78 кг – А.Адъяасүрэн
Буудлагын төрөлд гурван тамирчин:
-О.Есүгэн /буудлага/
-Э.Даваахүү /буудлага/
-Н.Баяраа /буудлага/
Боксын төрөлд хоёр тамирчин:
-О.Есүгэн /бокс/
-М.Энхжаргал /бокс/
Чөлөөт бөхийн төрөлд найман тамирчин:
-Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
-Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
-Т.Тулга /чөлөөт бөх/
-Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
-М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
-Б.Хулан /чөлөөт бөх/
-П.Орхон /чөлөөт бөх/
-Э.Даваанасан /чөлөөт бөх/
- Б.Отгонболд /байт харваа/
- С.Жамбалжамц /дугуй/
- Г.Хишигсайхан /марафон/
Б.Мөнхзаяа /марафон/ - М.Анхцэцэг /хүндийн өргөлт/ нар тус тус олимпод орох эрхээ аваад байна.