УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг 126 удаа хуралдаж, давхардсан тоогоор 327 асуудлыг авч хэлэлцсэн байна.
УИХ өнгөрсөн дөрвөн жилд хоёр мянга орчим хууль, шийдвэрийг гаргасан байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс авахуулаад Боловсролын багц хууль, Эрүүл мэндийн багц хууль, Баялгийн сангийн тухай хууль гээд олон хуулиудыг хэлэлцэж, баталсан. Эдгээрийн дийлэнхэд МАН-ын бүлэг голлох үүрэгтэй оролцсон.
Бид хамгийн гол нь энэ дөрвөн жилд эв нэгдэлтэй, хариуцлагатай байсан. Дөрвөн жилд парламентийн хурал яг цагтаа эхэлж байсан.