СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга нар хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэмэлт төлбөр авдаг байсан нь тогтоогджээ

Прокурорын байгууллага тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал,

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 85, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Татвар төлөхөөс зайлсхийх тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,

Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Б, тасгийн эрхлэгч Б.О нар нь тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэмэлт үйлчилгээний төлбөр авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn