УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд үг хэлэв.
Тэрбээр “Монгол Улсын гэрэлт ирээдүй болсон ээж, үрсдээ маргаашийн Эх, үрсийн баярын мэндийг хүргэе.
Ачааны хамгийн хүндийг манай ээжүүд үүрч байгаа.
Ерөнхийлөгчөөс хааяа гайгүй хууль орж ирэх юм. Одонтой ээжүүдэд өгч байгаа 150 мянга билүү хоёрын хооронд мөнгийг 200,400 болгож бага ч гэсэн нэмэгдүүлж байгаа. Тэрийг яаралтай баталмаар байна.
Цалинтай ээж гээд хүүхдийг нь гурван нас хүртэл 50 мянган төгрөг өгдөг. Тэрийг яаж цалин гэх юм бэ. Цалинтай болгочихоё л доо. Энэ их авлигын мөнгө урсаж байхад, уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байхад. Хийвэл хийсэн юм шиг, хүнээ олсон юм хиймээр байна” гэлээ.