Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 3000 төгрөг болгож нэмлээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэгийн  хүүхдийн хоолны тариф 2,475 төгрөг байсныг 3000 төгрөг болгож нэмэгдүүллээ.

Мөн 24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгө 3600 төгрөг байсныг 4100 төгрөг болгосон байна. Энэ  нэмэгдлийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх бөгөөд БСШУ-ны сайдын ярьснаар зөвхөн хоолны материалын үнийг нэмж буй аж.

Цаашид сургуулийн хүүхдийн үдийн хоолны мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд бага ангийн 380 мянга гаруй хүүхэд суралцдаг бөгөөд  107 сургууль түрээсийн гал тогоотой байсан. Энэхүү түрээсийн гал тогоог халаад, сургууль өөрийн гэсэн гал тогоотой байх санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн. Мөн л ирэх есдүгээр сарын 1-нээс ажиллана. Мөн төрийн өмчийн сургуулиудад хоол зүйчдийг бэлдэж өгч байгаа. Япон, Солонгос улсын санхүүжилтээр  ШУТИС-ийн харьяа хоол үйлдвэрлэлийн үндэсний төвийг байгуулах ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn