Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт өнөөдөр “Галзуу хулгана” тоглоомон дээр суусан хүүхэд нас барсан хэрэг гарчээ. Хүүхэд бууж ирэхдээ нас барсан байдалтай байсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. 16-17 насны хүүхэд эндсэн уг асуудлаар Цагдаагийн байгууллага газар дээр нь ажиллаж байгаа аж.