АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүжин дараахь мэдэгдлийг хийлээ.
“Ардчилсан намын үндэсний бодлыг хороо нэр дэвших 126 хүний нэрийг гаргасан. Нэр дэвшигчидийг тодруулах комисс байгуулагдаж, С.Баярцогт ахалж 126 хүний нэрийг гаргасан. ҮБХ-д жагсаалтын есөд бичигдсэн С.Баярцогт гэдэг хүн өөрөө өөрийнхөө нэрийг дэвшүүлж зохион байгуулсан байдлаар орж ирэх зохимжгүй байна гэдэг маргаан гарсан. Үндсэндээ гурван маргаан гарсан. Энэ найман жил Баттулга гэх хүнийг шүүмжилж, энэ хүний бодлогыг эсэргүүцэж явсан Ардчилсан намын бүх залуус зөвхөн энэ хоёр хүний тохироон дээр бүгд хойшоо бичигдсэн.
Х.Баттулга, С.Баярцогт гэх хоёр хүнээс болж олон хүн хохирсон. Надтай огт ярилцахгүйгээр Хан-Уул дүүрэг дээр Баттулга, хүргэн хоёртой нь дэвшүүлэх болсон. Би өөрийгөө тэнд өрсөлдөхгүй, жагсаалтаар нэр дэвшинэ гэдгээ хэлсэн. Сонгууль гэдэг хэн нэгэнд боломж олгодог зүйл биш” гэсэн юм.