“Сонгууль болдгоороо болно. Төрийн байгууллагуудад урдах ажлаа цалгардуулахгүй байхыг анхааруулж байна”

УОК-оос аймаг, нийслэлийн төрийн байгууллагууад үер, усны аюулд  бэлтгэлтэй байх үүрэг, чиглэлийг өглөө.

Шадар сайд С.Амарсайхан:

Энэ жил өмнөх жилүүдээс усархаг, хүчтэй аадар бороо орох магадлал өндөр тул үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна.

Ялангуяа 6, 7-р саруудад гэнэтийн усархаг аадар бороо орох эрсдэлтэй байгаа гэсэн мэргэжлийн байгууллагын сануулгыг аялахдаа, амьдрахдаа эрсдэлгүй байх хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд нь бэлтгэлээ сайтар хангах, техник төхөөрөмжөө бэлдэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хохирол багатай даван туулах ажлыг зохион байгуулж байна.

Сонгууль эхлэх гэж байна. Улс даяар улс төрийн уур амьсгалтай байгаа учраас төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутгийн удирдлагууд ардах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх ёстой. Сонгууль болдгоороо болно. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх хэрэгтэй. Сонгууль болж байна гээд альваа төрийн ажлыг цалгардуулахгүй, зохион байгуулалтыг орхигдуулахгүй байх, хариуцлага алдахгүй байхыг сануулгыг аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагуудад өгсөн.

УОК-ын дэргэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын штабыг байгуулан, ажиллахаар болж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn