Манай хоёр тамирчин Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авлаа

Тайландын Бангкок хотноо “Парис 2024” Олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.

Өчигдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57кг жинд Х.Энх-Амар Боливийн тамирчинтай хүч үзэн, ялалт байгуулсан.

Тэгвэл өнөөдөр/2024.05.25/ ОУХМ Г.Ган-эрдэнэ шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Саудын Арабын тамирчинг ялж Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авлаа.

Маргааш МУГТ Э.Цэндбаатарын тулаанаар үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn