Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд байрлах “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрөөс хааж, авто замын хэсэгчлэн засварлахаар болсон.
Тэгвэл зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээжээ.
Тус замыг асфальт бетоноор хучсан бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийсэн байна.