Хиймэл оюун ухаан /AI/-ы Сөүлийн дээд хэмжээний цахим уулзалт болж байна

Хиймэл оюун ухаан (AI)-ы Сөүлийн дээд хэмжээний уулзалт өчигдөр цахимаар болж байна. Тус уулзалт хоёр өдөр үргэлжилж байгаа аж.
Цахим уулзалтад Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак нар оролцож, уулзалтыг даргалжээ. Уржигдар 20-ний өдөр БНСУ-ын ерөнхийлөгчийн ордноос мэдээлэхдээ, “Аюулгүй байдал, инноваци, хүртээмжтэй байдал” сэдвийн дор зохиогдсон Хиймэл оюун ухааны дээд хэмжээний уулзалтад G7 /Их долоо/, Сингапур, Австралийн удирдагч, НҮБ, Европын холбоо, ЭЗХАХБ, Майкрософт, Samsung, Amazon, OpenAI зэрэг олон улсын байгууллага, хиймэл оюун ухааны салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд оролцож байна гэжээ.

Дээд хэмжээний цахим уулзалтын эхний өдөр оролцогчид хиймэл оюун ухааны тухай “Сөүлийн тунхаг” гаргаж, олон улсын хамтын ажиллагаа, яриа хэлцлийг бэхжүүлж, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авах тухай дурдсан байна.

Уулзалтад оролцогсод ярихдаа, аюулгүй байдал бол хиймэл оюун ухааныг хариуцлагатай болгоход түлхэц үзүүлэх гол хүчин зүйл болно. Талууд цаашдаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай байх зарчмаар хиймэл оюун ухааны аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааг ахиулах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn