Ардчилсан намын Үндэсний бодлогоын хороо сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж эхэлэээ.Нэр дэвшигчдийг тодруулах явцын талаар Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Улс төрийн зөвлөл 45 хүнтэй, тэндээс долоон хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороо байгуулагдлаа. Миний бие тэр долоогийн нэг. Нэрсээ жагсаагаад улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлээд, дараа нь ҮБХ-оороо шийднэ.
Чадлаараа боломжийн хүн нэр дэвшүүлэхээр 2,3 хоног суулаа.
Нийгмийн төлөөлөл болсон үе, үеийн хүмүүсийг нэр дэвшүүллээ.
- СХД-т туршлагатай улс төрч, МУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байсан Г.Алтанхуяг гишүүнээр ахлуулж байна.
- Хангайн тойрогт Д.Ганбат, С.Ганбаатар гишүүнээр ахлуулаад эмэгтэйчүүдийн төлөөллийг дэвшүүллээ энэ мэтээр боломжийн туршлагатай хүмүүсээр бүрдүүллээ.
- Ж.Батзандагт Эрдэнэттэй тойрог буюу дөрөвдүгээр тойрогт нэр дэвшүүллээ.
- Говийн тойрогт Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нараар нь ахлуулсан дажгүй баг дэвшүүллээ.
Х.Баттулга гуай хүсэлтээ өгсөн. Дэвшүүлсэнгүй. Энэ удаа та болио гэж хэл. БГД дээр С.Эрдэнийг боль гэж хэлээд барсангүй. Дэвшихээр боллоо. БГД дээр Б.Ган-Очир Баянголыг ахлаад орно.
АН-ын дарга Лу.Гантөмөр жагсаалтаар нэр дэвшиж байна. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ж.Баясгалан нарыг мөн жагсаалтаар нэр дэвшүүллээ.
Манай дүү өссөн нутаг Өвөрхангай, өлгийдсөн нутаг Баянхонгор, өвгөдийн нутаг Архангайд нэр дэвшиж байгаа” гэжээ.