Г.Батцэнгэл Олимпын эрх авч чадаагүйн хариуцлагыг хүлээж, холбооныхоо Ерөнхийлөгчийн ажлаас чөлөөлөгдөхөөр болжээ

Унгар улсын Дебрецен хотноо болж өндөрлөсөн “Парис 2024” Олимпын 3х3 сагсанбөмбөгийн эрх олгох сүүлчийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, Олимпын эрхээс атгаад алдсан.

Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгч Г.Батцэнгэл Олимпын эрх аваагүй тул хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ .

Тэрбээр “Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно. МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана. Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа Монгол Улс үүрд мандан бадраг” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn