Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсон билээ.
Харамсалтай нь уулчид зорьсон зорилгодоо хүрч Эверестийн оргилд гарч чадсан ч буух явцдаа амь эрсэдсэн.
Талийгаачдын цогцосыг ууланд үлдээхгүй, буулгаж ирэхээр “Adventure Sports Cover 360” даатгалын компани “8K Expeditions” компанитай хамтарч ажиллаж байгаа юм байна. Эх орон луу нь хэрхэн илгээх талаар талийгаачдын ар гэр, Монголын консулын газартай хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ.
Тодруулбал, тус компанийн төлөөлөл Пратек Гупта “Бид цогцосыг суурь бааз руу буулгаж, эх орон руу нь илгээх төлөвлөгөөтэй байна” гэсэн байна.