Чингис хаан үндэсний музей зуны цагийн хуваарьт шилжлээ

Чингис хаан Үндэсний музей нь 2024 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 14 хүртэл зуны цагийн хуваарийн дагуу ажиллах болжээ.

Цагийн хуваарь:

-Ажиллах өдөр: Даваа – Ням гаригт:

-Ажиллах цаг: 09:00 – 20:00

-Касс хаах цаг: 19:00

ҮНЭ ТАРИФ:
-Хүүхэд 0-16 нас /Музейн тухай хуулийн 9.1-т … Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд … гэж заасан/: Үнэгүй
-Ахлах анги 17-18 нас: 15000 төгрөг
-Оюутан /бакалавр түвшин/: 15000
-Том хүн: 30000 төгрөг
 -Ахмад настан /Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан Эр 60 наснаас, эм 55 наснаас дээш/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /Үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/
-Гадаадын иргэн: 30000 төгрөг
-Гадаад хүүхэд: 15000 төгрөг
 Музейн мэргэжлийн тайлбарлагч авах:
(англи хэл дээр)
▪️ 10-с дээш 30 хүртэлх хүн-200,000 төгрөг
▪️Ганцаарчилсан тайлбар /1-9 хүн/-100,000 төгрөг
 Музейн мэргэжлийн тайлбарлагч авах:
(монгол хэл дээр)
▪️ 10-с дээш 30 хүртэлх хүн-100,000 төгрөг
▪️ Ганцаарчилсан тайлбар /1-9 хүн/-50,000 төгрөг

Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Соёл, урлаг судлалын хүрээлэн хамтран “Монголын музей 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 20-ны өдөр  Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимын 7 давхарт зохион байгуулна.

Энэхүү хурал нь Монгол Улсад орчин цагийн музей  байгуулагдсаны 100 жилийн  ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бөгөөд, хурлаар орчин цагийн музейн түүх судлал, музейн цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын асуудлаар салбар хуралдаануудыг зохион байгуулж, музейн хөгжлийн талаар мэргэжлийнхэн нэгэн дор цуглаж хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn