МУГТ М.Анхцэцэг Олимпод орох эрхээ авлаа.
“Парис 2024” Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.
Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай.
Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо