“Нарантуул”-ын уулзвараас “Өгөөмөр” хүртэлх авто замыг энэ сарын 20-23-нд хааж, засна

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд байрлах “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчлэн засварлахаар болжээ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn