Ажлаа тараад, гэр лүүгээ харих замдаа алга болсон залууг 5 дахь өдрөө хайж байна

Энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 буудал орчмоос ажлаа тараад харьж явсан Б.Оч гэх залуу алга болжээ. Тус өдөр 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр лүгээ харих гэж гараад сураггүй алга болсон байна. “Харьж байна” хэмээн гэрийнхэнтэйгээ ярьжээ.

 Тухайн өдөр бор өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хар хөх өнгийн пүүзтэй явж байсан байна.

Түүнийг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Зураг дээрх залууг харсан хүн байвал 88366563, 89658878 86201050, 80230211, 95828154 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn