Шинэ хоршоо хөдөлгөөн амжилттай хэрэгжиж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо болжээ. Тус хоршоо 2024 оны 5-р сарын 13-нд 13 гишүүнтэйгээр байгуулагджээ.
“Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөсөн талаар ярилаа. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалсан байна.
Ийнхүү Тосонцэнгэл сумын “Гурван толгодын шим” хоршоо 120 сая төгрөгийн зээл авах гэрээгээ Төрийн банктай байгуулжээ.