Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх цэг байгуулагдлаа

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Хөгжлийн гарц 2024 форумд болж байна.

Цас зудын нөхцөл байдал хүнд байсан Тосонцэнгэл суманд өвс ногоо ургаж, малчдын сэтгэл тэнийжээ. Одоо малчид нь мал аж ахуйн салбартаа шинэчлэл хийхэд бэлэн болсон байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэлтэй болж өрхүүд хамтарч хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болох гэж хичээж байна. Тосонцэнгэл сум баруун бүсдээ мод боловсруулах үйлдвэрлэл эрхэлж ирсэн туршлагатай юм.

Мөн тус суманд Шинэ хоршоо хөдөлгөөний талаарх мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх үйлчилгээний цэг байгуулжээ. Тосонцэнгэл сум 10 мянга орчим хүн амтай, 600 гаруй малчин өрхтэй. Сумын малчид Шинэ хоршооны талаар тодорхой мэдээллүүд авах гэж зорин ирж байна. Тэд баг, уулын амаараа хоршин ажиллах хүсэлтэй бөгөөд үйлдвэрлэлийн чиглэлээ тодорхойлж эхэлжээ. Тус суманд өмнө нь байгуулсан 26 хоршоотой ч үйл ажиллагаа хэвийн явж буй 4 хоршоо байна. Тиймээс үйл ажиллагаа явуулаагүй, татан буугдсан хоршооноос бүртгэлээ хасуулах зэрэг заавар зөвлөгөөнүүдийг өгчээ.

Сургагч багш нар малчдаар тойрон ажиллаж, бүрдүүлэх бичиг баримт зэрэг шаардлагатай ажлуудад дэмжин тусалж ажиллаж байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn