Нэгэн эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж буй талаараа өчигдөр цахим орчинд мэдээлсэн.
Тодруулбал, “Иргэн Н, нөхөр У-д удаа дараа зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Улмаар гэрээсээ явахыг оролдсон ч айлган сүрдүүлдэг” гэх мэдээллийг цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийг СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.