Согтуурсан үедээ Төв шуудан руу бие зассан гадны иргэдийг 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР торгожээ

Төв талбайн хажууд нийтийн эзэмшлийн газар бие засаж буй бичлэг цахим сүлжээнд тавигдсан.

Цагдаагийн байгууллагаас ттухайн хүмүүс хариуцлага тооцжээ. Тодруулбал, тавдугаар сарын 10-ны өдрийн 21 цаг орчим Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Шалгалтын явцад гадаад улсын гурван иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдож, Зөрчлийн тухай хуульд зааснаар 10 мянган төгрөгөөр торгосон байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn