М.Бадарч өөрөө мэдэлгүй тестостеронтой эмийг зүрхний эм панангинтай гэж андууран уусан байж болзошгүй шинэ нөхцөл байдал үүсэв.
Тус асуудлаар өөрийгөө нууцлахыг хүссэн иргэн “Би М.Бадарчтай нэг зааланд фитнесс хийдэг. Миний бие 2023 оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл биеийн эрч хүч сэргээх, тестостерон нэмэгдүүлэх метанолин бодистой эмийг Турк улсаас авч уусан.
Эмнийхээ үр дүнг үзэх гэж шинжилгээ үзэхэд тестостероны хэмжээ нэмэгдсэн байсан. Уухаасаа өмнө шинжилгээ өгөөгүй.
Тавдугаар сарын сүүлээр М.Бадарч бэлтгэл дээр “Зүрх өвдөөд байна аа, эм байна уу? гээд асуухад нь панангин эм гээд цагаан эм өгсөн. Тэгсэн өөрийн ууж байгаа тестостеронтой эмийг өгсөн байна. Панангин миний ууж байгаа эм яг адилхан жижигхэн цагаан эм байдаг.
Ийм бодистой эм гэдгээ сая долоо хоногийн өмнө л мэдлээ. Би өөрөө тамирчин биш ч, 40 гарсан хүний хувьд тестостерон нэмэгдүүлэх эм уусан. Энэ бол хувь хүний асуудал гэж бодож байна.
Би хэлэхгүй байж болох байсан. Гэхдээ ганц хүн гэлтгүй Монгол Улсын асуудал яригдаж байгаа тул ирж, гэрчээр мэдүүлэг өгч байна.
Тухайн үед 10-аад ширхгийг өгснөөс хоёрыг нь шууд уусан” гэлээ.