Нэг айлын хоёр бага насны хүүхэд угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тавдугаар сарын 9-ний 13:12 цагт “Газарчин …. гудамжны …. тоотод хоёр хүүхэд угаартаж нас барсан байна” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгахад тус тоотод орших суух хаягтай дөрвөн настай И.М, нэг настай Т.А нар ил харагдах гэмтэл шархгүй, угаартаж нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа бөгөөд хүүхдүүд гэртээ харах хүнгүй, хаалга нь цоожтой байсан байна.