Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хүний эрхийн зөрчилтэй захиргааны хэм хэмжээний актуудын талаар мэдээлэл хийлээ.
Жишээ дурдвал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 онд 50 дугаар тогтоолоор дархан бэрд энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журам баталсан нь хүнийг хүйсээр ялгаварласан тул хүчингүй болгожээ.
Мөн Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны Элсэлт зохион байгуулах 45 тоот тушаалд “Оршин суугаа газраа нэгээс доошгүй жил оршин суусан байх. Элсэгчийг бүртгэхдээ байрны ордерыг эх хувиар нь авч ирэх, ордерын эзэмшигч нь эцэг, эхийнх нь аль нэгийнх нь нэр дээр байх” зэрэг үл хөдлөх хөрөнгийн лавлагаа шаардсан журам баталсан байсан нь хүүхдийг оршин суугаа газар, эд хөрөнгөөр нь ялгаварласан хүний эрхийн зөрчил байсан тул зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулсан байна.