С.Эрдэнэсайхан: Машинаар услахад борооны уснаас илүү чийг өгдөг учир бороотой ч усалгаа хийнэ

“Бороотой өдөр хотыг угааж байна” гэх бичлэгний талаар УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан мэдээлэл өгснийг хүргэж байна.

Тэрбээр “Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд 129.5 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийдэг. Гуравдугаар сараас хойш ногоон байгууламжийн цэнэг усалгаа, түүвэр цэвэрлэгээ зэрэг 22 ажил хийгдэж байгаа.

Ногоон байгууламжийн бордоотой усалгаа хийгдээд эхэлсэн. Дүүрэг болгон дээр гэрээтэй ААН-үүд хийж байгаа. Бордоо нь чийгшил авсан газраа илүү шингэж өгдөг.

Сошиал дээрх бордоотой усалгааны бичлэг явж байна.

Тэрбээр борооны ус нь ногоон байгууламжид 5 см чийг өгдөг. Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn