Өчигдөр (2024.05.08) Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар нээлттэй уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр бөхчүүд болон Допингийн эсрэг төв, Монголын Үндэсний бөхийн холбоо допингийн асуудал дээр байр сууриа илэрхийллээ.
Улсын начин Ө.Батзул:
Энэ байгууллага төдийгөөс өдий хүртэл зуу зуун шинжилгээ авсаар ирсэн. Өсөрбаярдаа ч биш. Манай бөхчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Допингийн эсрэг байгууллага шинжилгээгээ аваад хариуг нь авч ирж зарлаад, МҮБХ дүрэм журмынхаа дагуу асуудалтай бөхчүүдэд хариуцлагаа тооцохоор бөх нь өөрөө шүүхэд хандаад ийм асуудал гардаг. Монголд л ийм юм байна. Дэлхийд өөр ямар газар ингэж байсан түүхтэйг мэдэхгүй. Энийг гайхаад, ойлгохгүй байна.
Тамирчин ямар нэгэн зүйл, эм бэлдмэл хэрэглэхээсээ өмнө шинжилгээ хэзээ авахаас үл хамаарч, бүр ойлгохгүй бул Допингийн эсрэг байгууллага дээр нь өөрөө очоод “Миний эмчилгээнд ийм ийм эм бичиж өглөө. Энэ эмийг хэрэглэх үү, яах уу” гээд асуух хэрэгтэй. Хэрэв болохгүй гэвэл өөр орлуулах эм бэлдмэл бичүүлж авдаг байх хэрэгтэй.
Үүний хариуд “Манайд хэрэгжиж байгаа Допингийн эсрэг дүрмээр Бөхийн холбоо шинжилгээ авсан бол Бөхийн холбоо өөрөө шийтгэл өгдөг. Олон улсад ийм биш. Бидний саналаар Бөхийн холбоо ОУ-ын допингийн хуулиа хүлээн зөвшөөрөөд WADA-д нэгдээд, тамирчныхаа энэ эрхээ шилжүүлээд өгчихмөөр байгаа юм. Хуулийн дагуу тухайн тамирчны эрхийг нь хамгаалаад, тайлбараа өгөх бүх боломжоор нь хангаад, үнэхээр эрүүл мэндийн шалтгаанаар хэрэглэсэн байж болно. Бие даасан, хараат бус комисс үүнийг шийдэж болно.
Үндэсний дүрмийн 7.3 дугаар заалт үүнд хаалт болж байгаа. Л.Магалжав тэргүүн манайхтай хэлэлцээрийн гэрээнд ширээнд суувал тамирчинг нь шилжүүлж авч болно” гэлээ.