Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах агентлагийн даргыг томилжээ. Ингэхдээ М.Маргад-Эрдэнэ хэмээх хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг томилсон байна. Өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгчээ.
Төрийн албанд нийтдээ 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг ба үүний 10 хувь нь төрийн захиргааны албанд ажилладаг байна. Гэхдээ тэдэнд удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж бололцоо байдаггүй байжээ. Наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албаны шалгалт өгөх боломгүй байсан байсныг өөрчилсөн гэж ХНХХ-ийн сайд Х.Булгантуяа мэдээллээ.