Бурханч лам Г.Пүрэвбатын нирваан дүр үзүүлсний 49 дэх хоногийн тахилд зориулан маани хурах үйл ажиллагаа Аглаг бүтээлийн сүмд энэ сарын 22-ны өдөр болно. Тавдугаар сарын 22-ны 19 цагт хурал эхэлж, тавдугаар сарын 26-ны өдөр өндөрлөнө.
Маани тоолох үйл ажиллагаа нь өдөр, шөнө алгасалгүй, тасралтгүй үргэлжилдэг учир бүтээлд хонуутаар болон олон хоногоор оролцож байгаа хүмүүс багт хуваагдан хуваарийн дагуу ээлжээр маань таслахгүй тоолох бөгөөд нэг баг 2-3 цаг тоолно.
Маанийн бүтээлд бүтэн буюу хонуутаар оролцох хүсэлтэй сүсэгтэн Аглаг бүтээлийн сүмтэй тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан холбогдож, бүртгүүлнэ.
Хоноглох сүсэгтнүүд хувийн бэлтгэлтэй ирэх бөгөөд зөвхөн цагаан хоол идэх юм байна.