“Найрамдал” зуслангийн энэ оны зуны ээлжийн хуваарь, үнэ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор 2024 оны хуваариа өчигдөр танилцууллаа.

Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авна. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344,500 төгрөг. Харин удаах ээлжид 7-12 насныхан зургаадугаар сарын 9-16-нд амрахад 476,500 төгрөгийн төлбөр төлөх юм.

Энэ зуны улиралд “Найрамдал” цогцолбор нийт 10 ээлжээр хүүхдүүдийг амраана.

Захиалгын тухайд тавдугаар сарын 13-ны Даваа гарагт 14:00 цагт эхний ээлжийнх nairamdal.mn сайтад нээгдэнэ. Мөн энэ сарын 15-нд хоёрдугаар ээлжийнх 11:00 цагт, дөрөвдүгээр ээлжийнх 14:00 цагт нээгдэхээр товлогджээ.

6-10 дугаар ээлжийн захиалгын тов зургаадугаар сарын 3-наас хойш зарлагдах юм байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn