С.Зориг агсны гэргий Д.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах тутам би шоронд ордог. Энэ нэг юм хэлээд байна уу, би хэлээд байна гэж бодож байгаа.
“Өнөөдрийн АН анх С.Зориг гишүүний байгуулж байсан нам биш. Тэр намыг чинь Элбэгдорж мэтийн дан хулгайч нар өмчлөөд авчихсан. Нас нь хөгшрөөд ирэхээр өөрийнх нь барьцаанд байдаг, өөрийнх нь хөл гар хүмүүсийг тавьчихдаг. Энэ улсууд байгаа цагт АН байхгүй. Англид, Монголд шоронд суучихсан, хэлмэгдүүлэлтийг хийдэг Б.Хурц гэдэг хүн АН-аас нэр дэвшиж байгаа нь эмгэнэл.. Хэрэв Монгол Улсад хууль байдаг юм бол ийм писка их хуралд сууж болохгүй.
Би алдах, хамгийн үнэ цэнэтэй юмаа 1998 онд алдчихсан. Би үйлийн үр гэж байдаг гэж мэднэ. Би Зориг, Банзрагч гэдэг хүмүүсийн нэрийг бодож явна. Миний амьд үлдсэн зорилго бол Зориг гишүүний нэр хүндийг хамгаалах. Надад айдас байхгүй, би 1998 онд амьд үхдэл болчихсон. Тэр үед бүх бухимдлыг хэвлэл мэдээллээр над руу чиглүүлж чадсан. Би тэр бүгдийг айдгаа ардаа хийчихсэн. Дахиад Монгол Улс 30 жил ийм байдлаар явах вий гэж айж байна.
Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах тутам би шоронд ордог. Энэ нэг юм хэлээд байна уу, би хэлээд байна гэж бодож байгаа”